Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Зураг төсөл нь гарахгүй байгаагаас ажил удааширч байна. Өнгөрсөн амралтын өдөр газар чөлөөлсөн байршлуудтай танилцсан. Зураг төслийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн.
Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж байна. 23 байгууллагатай уулзаж, үнэ буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог. Хаврын цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтын ажлууд төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа” гэв.
Хотын дарга үүссэн нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах ёстойг онцоллоо.