Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан. Журмын дагуу энэ оны эхний гурван сарын сүүний урамшууллыг олгож эхэллээ.
Сүү боловсруулах үйлдвэр, цехэд 2022 оны 1 дүгээр сард 2.1 сая литр, 2 дугаар сард 2.2 сая литр, 3 дугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 5,527 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт олгох 3.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.