Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц, Эрчим хүчний үнэ тариф, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж буй юм. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.