Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Монголын мянганы сорилтын сан болон эрдэмтэн судлаачид оролцлоо.
Тус хэлэлүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан оролцож илтгэл тавив. Тэрээр, мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь жилд 1600 орчим усны дээжид шинжилгээ хийдэг. Улаанбаатар хотын хувьд жилд 400 гаруй дээжид шинжилгээ хийдэг. Нийслэлийн усны тулгамдсан асуудалд Улаанбаатар хотын шугамын бохирдолтой холбоотой асуудал байна. Тухайлбал, Нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн шугамын 11.2 хувь нь 45-55 жил, 6.6 хувь нь 35-45 жил, 39 хувь нь 25-35 жил болсон байна. Үүнээс болж хэрэглэгчдийн хэрэглэж буй усан дахь төмрийн агууламж нэмэгдсэн. Мөн иргэдээс ус зэвтэй гарч байна гэх гомдол ирдэг. Эх үүсвэрүүд дээр төмрийн агууламж маш байдаг ч хэрэглэгч дээр очиход 5-6 дахин нэмэгдэж байна. Иймд шугам сүлжээг шинэчлэх, солиход анхаарал хандуулах шаардлагатай байна.
Хотын захын хороололд барьсан, барьж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа эмнэлгүүд өөрийн эх үүсвэртэй баригдаж байгаа. Өөрийн эх үүсвэр гэдэг нь худаг гаргачихаад хажууд нь барьдаг. Үүнээс болж ус бохирдож сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд өвчлөл гарах нөхцөл үүсч байна. Зураг төслийн хувьд 95 хяналт хийдэг. Эрүүл ахуйн хяналт хийхэд гадна холболтын зургаа авчир гэхэд архитекторууд гадна холболтын зургийг шаардлагын хэмжээнд хийхгүйгээр зураг төсөл боловсруулдаг хүндрэл байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд дур зоргоороо худаг гаргадаг. Улаанбаатар хотын хэмжээнд 8000 орчим зөвшөөрөлгүй худаг байна. Энэхүү худаг нь ихэвчлэн бохирын цооног, 00-ын хажууд барьсан байдаг. Нойлтой ой барьсан худгийн усаар дамжиж гүний усаа бохирдуулах асуудал үүсээд байна.