Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 265 иргэн үйлчлүүлсэн байна. Энэ хугацаанд 292 хариутай албан бичиг, 25 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авснаас албан бичгийн 51.7 хувь, өргөдөл, гомдол, хүсэлтийн 32 хувийг шийдвэрлэж бусад албан бичиг, өргөдөл гомдол, хүсэлт хяналтын явцтай байна.
Байгууллагад ирүүлсэн албан бичгийн 56.9 хувь нь Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Дэд бүтцийн хяналтын газарт хандсан бол Тамгын газарт хандсан өргөдөл гомдол, хүсэлт 56 хувийг эзэлж байна.
Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Дэд бүтцийн хяналтын газарт хандсан өргөдөл гомдол, хүсэлтийг бүрэн шийдвэрлэжээ.