Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо. Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь
- 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
- 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
- 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
- 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
- 1989-1991 онд “Монел” фирмд инженер
- 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
- 1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал
- 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
- 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
- 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
- 2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.