Гэр байшингийн дотоод орчин дахь Угаарын хийн (карбон моноксид) хэмжээг хянах зорилгоор Интеллигент Технологи” ХХКомпанийн Монгол инженерүүдийн баг “Угаарын хийг хянах төхөөрөмж” -ийг зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлээд 1 жил болж байна.
Уг ухаалаг төхөөрөмж нь IOT (Юмсын Интернет) технологийг ашиглан мэдээллийг М2М буюу Machine to Machine зарчмаар ажилладаг бөгөөд маш бага эрчим хүчээр алсын зайд мэдээлэл дамжуулдаг.
Америк, Канад, Хятад, Европын улсууд гэх мэт 160 оронд уг технологийг өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд 144 гаруй технологийн оператор компани байдаг байна.
Нийт эрсдэлтэй гэж үзсэн 63,000 айлд уг төхөөрөмжийг суурилуулаад эхэлсэн бол 2021 оны 10 –р сараас 2022 оны 04 –р саруудад "Таван Толгой" Түлш ХХКомпанийн Хяналтын нэгдсэн төвд нийт 2000 гаруй айл өрхийг угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан.
Үүнээс 500 гаруй өрхийг угаарын хийн эрсдэлээс шууд хамгаалж, засвар үйлчилгээг үзүүлсэн байна.
Дан ганц угаарын хийн эрсдлээс гадна шатаж эхлэх гэж байсан объектыг шатаж гал гарахаас нь өмнө арга хэмжээ авч иргэдийн эд хөрөнгийг хамгаалсан дуудлагууд ч мөн бүртгэгджээ.
Цаашид түлш түлдэг өрх бүрт Угаарын хийг алсаас хянах смарт төхөөрөмжийг суурилуулснаар иргэн бүрийг угаарын хийн эрсдэлээс бүрэн хамгаалж чадах нь үүнээс харагдаж байгаа юм.