Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Аствишн ХХК-аас ажлын хэсэг ажиллаж "Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ Хаягдлын аж ахуйгаас үүсэж байгаа цагаан тоосны агаар орчинд үзүүлж буй хэмжилтийн мэдээллийг Agaar.mn холбох ажлыг амжилттай хийж дуусгалаа.
Цаашид иргэд аж ахуй нэгж байгууллагууд Agaar.mn болон O2 апликейшнээр дамжуулан орон нутгийн агаарын чанарын индексийн мэдээг харах боломжтой болж байна.