Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа, улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх онцгой байдлын хурлыг үргэлжлүүлэхийг БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгаад Батсүмбэр рүү явсан билээ.
Учир нь Батсүмбэрт гарсан түймрийн голомтод Ерөнхийлөгч Х.Баттулга очиж ажиллах аж. Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн байдлын талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, шаардлагатай техник хэрэгслийг гаргуулах талаар Засгийн газартай ярилцахаар болсон байна.