Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 2 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж, 4 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл 4 дүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

  • 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 6-ны
    өдрөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 13-ны
    өдрөөс
  • 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 20-ны өдрөөс
    эхэлнэ.