Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил нийслэл болон аймгууд 9.8 сая мод тарихаар төлөвлөсөн. Мөн уул уурхайн томоохон ААН-үүд 6.1 сая мод тарихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар нийт 2.5 сая мод тарьж, хариуцах эзэнтэйгээр ургуулж буй талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлж байна.
Тэрбээр мод тарьсан газар болгон эзэнтэй, арчилгаатай байх зарчмыг барин ажиллаж буйг тодотголоо.
“Тэрбум мод” хөдөлгөөний эхний жилийн мод тарилт дуусаж буй тул гол гол газруудадэхний мониторингийг хийжээ. Зарим газарт бортогтой болон далд үндсээр тарьжээ. “Заавал хариуцах эзэнг томиолж, тодорхой болгож байж мод тарьж, арчилж, ургуулах чиглэл өгөн ажиллаж буй”-г хэлж байна. Улирлын дунд үед болон намар дахин хянах бөгөөд шалтгалт хяналт гэхээсээ илүү зөвлөж өгөх байдлаар ажиллах аж.
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд сум бүрэ 3 хүн, аймаг тус бүр 50 сургагч багш бэлтгээд байна.
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа: Мянган сургагч багш бэлдэх хүрээнд сум, нийслэл, дүүрэг тус бүрээс 2-3 хүнийг сонгож аван мод тарих богино хугацааны сургалтад хамруулж байна. Танхимын сургалт төлөвлөсөн хугацаанд явагдаж дуусаад одоо газар дээр нь хээрийн сургалт үргэлжлэн явагдаж байна гэв.
Эхний мониторинг хийж үзэхэд мод үржүүлэгч нарт газар дээрээ ямар хүндрэл тулгарч, цаашид анхаарах зүйл юу байгааг тодруулахад, мод үржүүлгийн газруудыг тодорхойлж гаргах, аймаг, сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газруудыг өргөтгөх, талбайг нэмэх хүсэлт их гарч байна. Энэ нөхцөлд мод тарих газрыг дуудлага худалдаагаар авахаас өөр аргагүй болж, энэ байдалд газрын үнэ өндөр байгааг дуулгаж байна. Тарьц, суулгацын нийлүүлэлтийн тухайд одоохондоо өөрсдөд байгаа боломж бололцоог ашиглах болон зах зээлээс нийлүүлж байна. Гэсэн ч нийлүүлэлтийн хувьд төлөвлөж буй эрэлт хэрэгцээний хэмжээнд хүрэхгүй байгаа учир техник технологийн хувьд бололцоотой газруудад нийлүүлэлтийг нэмж, бусад газарт ямар боломж нөхцөл байгааг судалж, төлөвлөж байна" гэв.
БОАЖЯ эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд хамтран улсын хэмжээнд ойн чиглэлээр 1000 сургагч багш бэлтгэж буй. Энэ талаар тодруулахад, "Энэ бол богино хугацааны үйл ажиллагаа юм. Мянган сургагч багшийг бэлдэх хүрээнд сум, нийслэл, дүүрэг тус бүрээс 2-3 хүнийг сонгож мод тарих богино хугацааны сургалтад хамруулж байна. Энд хөдөө аж ахуй, байгаль орчны талаар суурь боловсрол мэдлэг, туршлагатай хүмүүсийг хамруулж байна. Тэднийг гарын авлагаар хангаж, аймаг, сум орон нутагтаа очоод мод тарихад нь чиглүүлж байгаа. Танхимын сургалт төлөвлөсөн хугацаанд дуусаад одоо газар дээр нь хээрийн сургалт үргэлжилж байна гэв. Тухайлбал, хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих Архангай аймаг гэхэд 19 сумын 57 мэргэжилтэнг дээрх сургалтанд хамруулж, сургагч багш бэлтгээд байна. Дундговь аймаг сум бүрээс 3, нийт 45 хүн бэлтгээд байна.
Мянган сургагч багшаас гадна МУИС “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр зарлан хэрэгжүүлж буй юм.