УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно.
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл сонсох аж.
Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.