Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.
- Кино, дуу дүрсний урлаг
- Дүрслэх урлаг
- Дуу хөгжим
- Хувцас загвар
- Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
- Утга зохиол, ном хэвлэл
Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.
Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа
“Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна.
Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.
Товч мэдээ
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд болон холбогдох хүмүүст даалгалаа.