УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр гурав дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжиллээ.
Талбайн ногоон зүлгэн дээр хүүхдүүдийн АХА тэмцээн, шатрын тоглолт, хөрөг зураг зуруулах гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа болж буй юм.
МУИС-ийн Социологийн тэнхимийн судалгаагаар өнгөрсөн жилд номын баярт давхардсан тоогоор 180 хүн оролцсон байна. Нийт оролцсон иргэдийн 58 хувийг 15-24 насны хүүхэд, залуучууд 17.4 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа нь номын баярт оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, оролцогчдын нас залуужсаар буй юм.
Намрын 32 дахь номын баярын хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ТВ-9 телевиз ажилласан бол “Улаанбаатар зоо” амьтны хүрээлэн, “Интерном” номын дэлгүүр, Фэст академи, ЖиПиЭнЭм ХХК, Стартап терминал ХХК, Монголын уран уншигчдын холбоо, “Мөрөөдөх эрхтэй бүсгүй” ТББ-ын хамт олон дэмжигчээр оролцов.