Өчигдөрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хэрийн гол”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Н.Энхбатад, Төв аймгийн Батсүмбэр сумын “Мухар”-т гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Т.Баттулгад, Булган аймгийн Гурванбулаг сумын “Устын аман”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган, Байгаль орчны байцаагч Б.Отгонцэцэг нарт тус тус хүлээлгэн өгсөн.
Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.