Улсын хэмжээнд одоогоор 31.6 мянган га-гаас 37.9 мянган тн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тн тосны ургамал хурааж аваад байна.
Манай улс энэ онд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-г тариалсан юм.
Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тн үр тариа, үүнээс 441.4 мянган тн улаанбуудай, 234.1 мянган тн төмс, 125.8 мянган тн хүнсний ногоо, 55.7 мянган тн тосны ургамал, 104.4 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Ургац хураалтад 5 их, дээд сургууль, ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс 3102 оюутан, цэргийн албан хаагч оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулжээ.