Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуйн төсөл”, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах танхим болон дадлага хосолсон сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хянах хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой байлгах, хяналт тавих, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох санал зөвлөмж гаргах зэргээр оновчтой шийдэл гаргахад чиглэсэн бөгөөд орон нутгийн тариаланчидтай хамтарч байгаагаараа онцлог юм.
Сургалт, зөвлөгөөнөөр:
– Хяналт шалгалтад үйлдэх эрхзүйн бичиг, баримтын стандарт, анхаарах асуудлууд
-Гадаад, дотоод хорио цээртэй хөнөөлт организмтай тэмцэх аргуудад хэрхэн хяналт тавьж илрүүлэх;
-Таримал ургамлын чанар, аюулгүй байдалд чанартай холбоотой асуудлууд дүн шинжилгээ хийх, ургацын чанарыг тодорхойлох (тариалангийн талбайд)
-Үр үржүүлгийн талбайтай танилцах, туршлага солилцох; (тариалангийн талбайд)
-Газар тариалангийн үйлдвэрлэлийн хяналтад нисдэг камер буюу дроныг ашиглах
-Газар тариалангийн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, хууль эрхзүйн зохицуулалтын талаар тариаланчидтай санал солилцох;
-Газар тариалангийн үйлдвэрлэл хяналтад анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулах ажлууд хийгдэнэ.
Талбайн сургалт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд үргэлжлэн зохион байгуулагдана.