171 мянган тонн үр тариа хураан аваад байна

Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн байдлаар 151 мянган га-гаас 171 мянган тонн үр тариа хураан аваад байна.


Үүнээс 138 мянган га-гаас 162 мянган тонн улаанбуудай авчээ. Ургац хураалтын явц нийт дүнгээр:

  • 17 мянган га-аас 178 мянган тонн төмс,
  • 8 мянган га-гаас 88 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна.

Түүнчлэн 17.5 мянган га-аас 42 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган га-гаас 12 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Хувиар тооцвол улаанбуудайн хураалт 42, төмс 85 хувь, хүнсний ногоо 72, тэжээл 26 хувь, тосны ургамлын хураалт 20 хувьтай үргэлжилж байна.