Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл ахуйн урьдчилсан хяналт, анхаарах асуудал” чадавхжуулах сургалтыг төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Тус сургалтыг Ковид-19-ийн хариу арга хэмжээ, тархалтын нөхцөл байдалд тохируулан авч хэрэгжүүлж байгаа нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Коронавируст халдварын цар тахлын үед барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага хэрхэн хангагдаж байсан тухай болон цаашид хот суурин газар, барилга байгууламжийг барих газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад хүлээн авахад эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийх зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр сургалт явагдав.