Улс төрийн хүрээлэл дунд ойрын өдрүүдэд анхаарал татаж байгаа нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хийх томилгоо болоод байна. Тэрбээр тангараг өргөснийхээ дараа анхны зарлигаа гаргаж УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаараа томилоод буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж байгаа гэнэ.
Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн бөгөөд Х.Баттулга гэдэг хүнийг дагасанаараа хүрч болох бараг бүхий л албан тушаал хашиж үзсэн азтай нэгэн гэх юм билээ. Азтай гэсний учир нь тэрбээр хэн хүнээс дээгүүр гайхагдах өндөр боловсролтой биш ч сайдын суудалд ч тухлаад үзчихнсэн юм.
Ийнхүү хуулийн энэ хүрээнд Ерөнхийлөгчийн томилгоо цааш үргэлжлэх нь тодорхой. Харин хэн хэн байх вэ гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.