Манай улс энэ сарын 18-24-ний өдрүүдэд 6,988 автомашин, 1,899 чингэлэг нийт 973.4 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 26,269.6 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 73 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.
Тайлант хугацаанд 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1,263.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар нэмэгджээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,078 автомашин, 829 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,299.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар багассан байна.
Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.42 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 145.9, зэсийн баяжмал 104.2, төмөр 85, алт 97.1, газрын тос 61, цайр 126.9, хайлуур жонш 49.2 хувь байгаа аж.