Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2022 оны 07 дугаар сарын 03-05-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:
- “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,
- “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,
- Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,
- “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,
- “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болох нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.