Монгол Улсын Батлан хамгаалах яам 2014 оноос хойш Япон Улсын Үндэсний Батлан хамгаалах яамтай хамтран цэргийн салбарын чадавхыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний цэргийн инженер, цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, дадлагажуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Төв эмнэлгийн төлөөлөгчид Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаас гадна холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
Энэ үеэр БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваатай уулзаж цаашид цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, олныг хамарсан гамшиг ослын үед анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хамтарсан дадлага сургууль хийх бэлтгэлийг хангах зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.