МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил анх эхэлж байсан.

Өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү сургалтын төвийг байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг Улсын зүгээс тус төвийн гурван лаборатори, номын сан, лекцийн танхим байгуулах болон иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажилд үнэтэй хувь нэмрийг оруулав.