ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ХҮССЭН СУРГУУЛЬДАА ТЭНЦЭЖ, ОЮУТАН БОЛОВ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа хэд хэдэн залуус элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, хүссэн сургуульдаа тэнцсэн билээ. Хугацаат албаны дайчдыг цэргийн сургалт бэлтгэлийнхээ хажуугаар цахимаар суралцах, элсэлтийн ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэх бололцоог Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хангаж өгсөн учраас хэд хэдэн түрүүч, байлдагч оюутан болж чадсан юм.

    Үүний жишээ нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Б.Баясгаланбаатар Монгол Улсын Боловсролын Их сургуульд түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Т.Гандбадраа БНХАУ-д Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Ц.Одбаяр Үндэсний Батлан хамгаалах Их сургуульд, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, түрүүч Ц.Билэгжаргал Дотоод хэргийн Их сургуульд тус тус элсэж чадсан бөгөөд өдгөө сургуульдаа суралцаж байна.

    Мөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Б.Билгүүн хугацаат цэргийн алба хааж байхдаа цахимаар суралцаж, дээд сургуулиа дүүргэж чадсан билээ.