УИХ-ын чуулганыөнөөдрийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд болох нийт 32 төслийг эцэслэн батлах юм. Үүний дараагаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэх бол үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар тавьсан асуулгын хариуг сонсох аж.