Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сарын 24-нд буюу маргааш 12.00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Ташрамд сонирхуулахад, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Б.Гончигсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн сумын заан Б.Бат-Эрдэнэ 2 дахь удаагаа үзүүрлэсэн билээ.