Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Төмөр замын тээврийн зориулалттай газрыг хуульчилснаар төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүс тодорхой болж төмөр замын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ.
Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын харилцаа тодорхой болж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь хуулийн хүрээнд тэгш эрхийн зарчимд үндэслэн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Төмөр замын нийтийн зориулалттай зам, тусгай зориулалттай зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг зохицуулснаар төмөр замын тээвэрлэлтийн харилцааг зохицуулах боломжтой болно.