Энэ сарын 8-ны өдрөөс БНХАУ хилээ нээх шийдвэр гаргасантай холбогдуулж ГХЯ-ны Консулын газраас дараах зөвлөмжийг гаргажээ.
Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай. Гадны зарим улс орнууд БНХАУ-д зорчсон болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа тул зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээлэл авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны мэдээллийг http://mn.china-embassy.gov.cn/mn/zmgx/202212/t20221228_10997397.htm холбоосоор үзэх боломжтой.