Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-ны байдлаар аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 3 мянган тонн өвс, 1 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 33 хувь, тэжээлийн 30 хувийг зарцуулжээ.
Малчдын түвшинд 9 мянган тонн өвс бэлтгэснээс 30 хувийн зарцуулалттай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.