Нүүрсийг энэ оны эхнээс биржээр арилжихаар төлөвлөсний дагуу туршилтыг өчигдөр амжилттай хийсэн тул арилжааг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр боллоо.
Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан байна.
Нэг тонн нүүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалжээ. Ингэснээр АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэж УУХҮЯ мэдээлэв.