Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа.
Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1133 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 112, зөвлөгөө мэдээлэл өгсөн 645, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 466, зохицуулалт хийсэн ажил долоо, олон нийтийн сүлжээгээр ирсэн гурван гомдол байсныг тэрбээр танилцууллаа.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.18 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хугацаанд технологийн 13 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.