УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн. Тус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ нийт гишүүдийг гадаад явалгүй тойрогтоо ажиллахыг даалгав.
Тэрбээр “УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, УИХ-аар хэлэлцэж буй Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Авлигатай тэмцэх багц хууль гэх мэт хувийн хэвшлийг дэмжих, худалдаа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээрх хуулиуд дээр ард иргэдийнхээ саналыг сонсоно. Ард түмнээ сонсох аян өрнүүлнэ. Ийм зорилгоор чуулганыг завсарлуулж буй.
Хаврын ээлжит чуулган эхлэхэд тэдгээр хуулиудаар ард нийтийн саналыг сонссон, шинжлэх ухааны тооцололтой судалж боловсруулсан, бүх байнгын хороод хэлэлцүүлэг хийсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай. Нийт гишүүд тойрогтоо ажиллана. Гадаад явахгүй. Зөвхөн дүүрэг хороо болон орон нутагт ажиллана. Ийм учраас МАН-ын бүлгийн санаачилгаар гадаад томилолтыг хориглох тухай захирамж гарсан болохыг мэдэгдье” гэв.