Хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2022 оны 12 дугаар 19-ний өдөр эхэлж зургаан дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-ны даваа гарагт эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг боловсрол шинжлэх ухааны сайд баталдаг.

Нэгдүгээр улирлын амралт 4 долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд 6 долоо хоног амарч байгаа юм.