Тариалангийн үрийн буудайн 30, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх шийдвэр гаргав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын үрийн буудайн үнийг 30, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.

“Тариалангийн үрийн буудайн үнийг олон жил хөнгөлсөн бол ногооны үрийн үнийг сүүлийн 2 жил хөнгөлсөн байгаа. Монгол Улс 3 жилийн өмнө хүнсний ногоогоо тариалан дотоодын хангамжийн 30-40 хувийг хангаж байсан бол энэ жил дотоодын ургацаараа 73 хувийг хангасан” үр дүнг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэв.

Тэрбээр, “Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчдэд зээлийн хүүний татаас олгох, ингэхдээ 36 дугаар тогтоолын хүрээнд, Монголбанкны бодлогын хүү 2 хувиар нэмэгдсэн учир 10.65 байсан хувийг 13 болгосон”-ыг дуулгасан юм.