ЗГ: Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтны жагсаалтыг гаргана

Засгийн газрын хуралдаанаар "Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай" Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Энэ үеэр нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгов. Мөн цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.