Газрын нөхөн сэргээлт ба газрын гүний дулааны чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов

БҮГД НАЙРАМДАХ ИСЛАНД УЛСААС МОНГОЛ УЛСЫГ ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НОЁН ТОРИР ИБСЕНТЭЙ ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан тэргүүлэх чиглэлүүдийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Исланд Улс цахилгаан, дулааны хэрэгцээгээ усан цахилгаан станц, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг. Исландын энэхүү туршлага, технологийг Монголын тал судалж нэвтрүүлэн, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Түүнчлэн Монгол болон Исланд Улс нь эрс тэс уур амьсгалтай, цөөн хүн амтай, аялал жуулчлалын улирал нь харьцангуй богино байдаг зэрэг төстэй зүйлс бий бөгөөд аялал жуулчлалын салбарт цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.