Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна” хэмээв. Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд 180 тонн гаруй мах борлуулсан нь бэлтгэсэн нийт махны 2.4 хувийг эзэлж байна.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд“Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” гэлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

ДүүрэгХорооХаяг, байршилӨргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр
IV.08IV.09
1Баянгол дүүрэгт-41Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд - +
255-р хорооны байрны гадна талбай + -
313"Хишиг" төвийн гадна талбай - +
424Алтай хотхон + +
5Баянзүрх дүүрэгт-43"Сансар" худалдааны төвийн гадна талбайд + +
64Жуковын талбай + +
711Улиастайн гүүрний наана + +
823Улиастайн эцсийн автобусны буудал                                + +
9Чингэлтэй дүүрэгт-32Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд + +
1014"Далайхүү" худалдааны төвийн гадна талбай + +
1115Хайлааст 84 автобусны буудал + +
12Сүхбаатар дүүрэгт-311Хангай хотхоны гадна талбай + +
1313"Арви" худалдааны төвийн гадна талбай + +
1418"Бэлх" худалдааны төвийн гадна талбайд + +
15Сонгинохайрхан дүүрэгт-312Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд + +
1625Зүүн салааны хуучин эцэст+ +
1734Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд +  -
18 Хан-Уул дүүрэгт-47Яармагийн хуучин эцэс + +
1910Төрийн банкны хажууд + +
2015"Эко" хүнсний захын урд талбайд + +
2120"Лавай" худалдааны төвийн гадна талбайд + +