Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеийнхэс 10.7, өмнөх сарынхаас 1.1 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн 3 дугаар сард 3.51 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.80 сая төгрөг байв. Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.96 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.