Монголбанкнаас эрхлэн гаргадаг франчайз дурсгалын зоосны “Wild Mongolia”, “Woodland Spirits”, “Fabergé Eggs” ээлжит цувралыг худалдаанд гаргаж байна.
Үүнд: “Монгол шонхор” 1 унцын мөнгөн зоос, “Монгол шонхор” 1/10 унцын алтан зоос, “Ойн жирх” 1 унцын мөнгөн зоос, “Mystic wolf” 1 кг-ын мөнгөн зоос, “Фаберже Цараевич” 2 унцын мөнгөн зоос багтжээ. Эдгээр зоосны талаарх мэдээллийг coin.mongolbank.mn сайт, 11-329677 дугаарын утаснаас тодруулах боломжтой.
“Монгол шонхор” франчайз зоос:
Нэрлэсэн үнэ 500 төгрөг, 31.1 гр жинтэй, мөнгөний 0.999 сорьцтой, 38.61 мм хэмжээтэй.
“Монгол шонхор” франчайз зоос:
Нэрлэсэн үнэ 1000 төгрөг, 3.11 гр жинтэй, 0.9999 алтны сорьцтой, 16 мм хэмжээтэй,
“Ойн жирх” франчайз зоос:
Нэрлэсэн үнэ 500 төгрөг, 31.1 гр жинтэй, 0.999 мөнгөн сорьцтой, 38.61 мм хэмжээтэй.
“Mystic wolf” франчайз зоос:
Нэрлэсэн үнэ 20 мянган төгрөг, 1 кг жинтэй, 0.999 мөнгөний сорьцтой, 100 мм хэмжээтэй.
“Фаберже Цараевич” франчайз зоос:
Нэрлэсэн үнэ 1000 төгрөг, 62.2 гр жинтэй, мөнгөний 0.999 сорьцтой, 38.61 мм хэмжээтэй.