УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2023 оны төсвийн тодотгол хийх эсэх, хийсэн тохиолдолд цалин тэтгэврийг хэдий хэмжээтэй нэмэх тухайд хийсэн Засгийн газрын саналыг сонссон байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын төсөвт тодотгол хийх саналыг бүлгийн хуралдаанд танилцууллаа. Бүлгийн зүгээс эл асуудлыг үндсэндээ дэмжсэн. Иймд Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцэслэн хэлэлцээд, УИХ-д асуудлыг өргөн барина.
МАН-ын бүлэг хэд хэдэн зарчмын асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг нэгдүгээр сараас хойш хасагдаад байсан бүх хүүхдэд нөхөж олгохоор тогтсон. Хоёрдугаарт, цалин тэтгэврийг зөрүүг цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэврийн суурьт өөрчлөлт орно. Үүнд 1.3 их наяд төгрөгийг эх үүсвэр шаардагдах юм. Одоогийн байдлаар, үүсээд буй эдийн засгийн нааштай нөхцөл бололцоонд тулгуурлан эдгээр асуудлыг шийдвэрлэнэ.
Мөн зорилтот халамжийн чиглэлд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийн халамжийг 325 мянган төгрөг болгоно. Эхчүүдэд очдог сувилгаа асаргааны 83 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянган төгрөг болох юм. Үүнд 90 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэнэ" гэлээ.