Тайландын агаарын тээвэрлэгч ThaiVietJet компани Бангкок-Улаанбаатар чиглэлд өнөөдрөөс шууд нислэгийг эхлүүллээ.
ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд цаашид зорчигчийн урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.