Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай, “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар товлосон байна.
Нийт 40 орчим асуудал хуралдааны товд багтсан аж.