Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэр гаргаснаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төлөөлөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Таван толгой ХХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах "Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого. Харин Цагаан хадны хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 22.4 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийн өртөг төсөвт цуглана. Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн Таван толгой ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн нүүрс борлуулсны 70 хувь нь гаалийн хяналтын бүсээр дамжсан байна" гэж тайлбарлалаа. Харин "Цагаан Хад Хөгжлийн Гарц" ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох "Цагаан хад гаалийн хяналтын бүсийг 2006 онд Гашуун сухайт боомт, Таван толгойн нүүрсний экспортод зориулж бий болгосон.Цагаан хаданд 130 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 10,000 гаруй жолооч нар ажилладаг. Захиргааны аливаа шийдвэрийг гаргахдаа эрх ашиг, иргэдийн санал бодлыг сонсох ёстой.Тэгтэл Засгийн газраас Цагаан хадны хянатыг зогсоох шийдвэрийг тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн дуу хоолойг сонсолгүйгээр гаргасан. Уртын урт тээвэрт яваа тээврийн хэрэгслийн 80 хувь нь Хятад компанийн эзэмшлийн машинууд байдаг" гэлээ. Дашрамд дуулгахад, Өнөөдийн байдлаар хоногт 300 машин нүүрс тээвэрлэлт хийж байна. Өмнө нь 1,000-1500 машин тээвэрлэлт хийдэг байсныг төлөөллүүд онцолж байлаа.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
73%
1kmh
75%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-15
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -