Англи хэлний дамжаанд хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвөөс зохион байгуулсан англи хэлний дамжаанд Онцгой байдлын байгууллагаас гурван алба хаагч суралцаж, гэрчилгээгээ гардан авлаа.


Тодруулбал, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Улсын нөөцийн газрын мэргэжилтэн, дэслэгч С.Эрдэнэбаяр, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн сургагч багш, ахлах дэслэгч Б.Ням-Осор нар анхан болон бэлтгэл дунд шатны хөтөлбөрт хамрагдсан юм.


Тус англи хэлний сургалт нь 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд зохион байгуулагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.