Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 2023 оны Үндэсний их баяр наадмын барилдааны бүх давааг нь хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ.