Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайланг авч хэлэлцсэн байна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус оны аравдугаар сарын 26-ны өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Энэхүү шийдвэрийн хүрээнд уг компанийн үйл ажиллагааг сайжруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан. Тус Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацааг сунган ажиллуулж байсан ч өнгөрсөн сарын 26-ны өдрөөр томилгооны хугацаа дуусгавар болсон тул дахин Бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сарын 26-ны өдөр томилохоор боллоо.
Томилгоог шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэгчийг ажиллуулна" гэв.