Гэмтэл согог судлал үндэсний төв /ГССҮТ/ эмнэлэг онцгой байдлын үед ашиглаж байх нисдэг тэрэгний зогсоол байгуулсан бөгөөд энэ сардаа багтаж үйл ажиллагаа явуулахаар зэхэж байна.
Мөн төвийн эргэн тойронд 10.865 м/кв асфальтан хучилт бүхий авто зам, 1.667 м/кв явган зам, 3.876 м/кв ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын есөн зогсоол байгуулах юм.
ГССҮТ-д хөдөө орон нутгийн иргэд, онлайнаар номер авч үйлчлүүлдэг болно Тус эмнэлгийн Амбульторийн тасаг засвар хийг маш цэвэр тохилог болсон төдийгүй өмнө нь өдөрт 30-40 хүн үйлчлүүлдэг байсан бол үзлэгийн эмч нарыг үзлэгийн тогтсон цагтай болгож, мөн үйлчлүүлэгчдээ цахимаар бүртгэж үзлэгт хамруулснаар өдөрт 300-400 хүн амбульториор эмчлүүлэх болжээ. Хөдөө орон нутгийн иргэд онлайнаар цахим захиалга өгч үзлэгийн цаг авах, эмчилгээний захиалга өгдөг цахим сайт энэ сарын 15-нд ашиглалтад орох юм. Тус сайтад эмч нарын тухай бүхий л мэдээлэл багтсан байх бөгөөд иргэд эмчлүүлэхийг хүссэн эмчийнхээ цагийн хуваарийг харж, үзлэгийн цагаа сонгох юм. Энэ үйлчилгээ нь хөдөө орон нутгийн иргэдийн цагийг хөнгөвчилж, олон сараар дараалал үүсгэдэг байдлыг арилгана гэж тооцжээ.
ГССҮТ эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ирж буй үйлчлүүлэгчдийг насны хязгаараар буюу хүүхэд, өндөр настан гэх зэргээр ангилан хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг болсон нь үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжирсан гэдгийг иргэд онцлон талархаж байгаа юм. Мөн ЯТТ-ийн үйлчилгээ авахаар ирж буй хүмүүст чирэгдэл учруулдаг нэг зүйл нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр байдаг. Тус эмнэлэг үүнийг шийдвэрлэж, өвчтөндөө регистрийн дугаараар үйлчилдэг болжээ. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ гээгдүүлсэн, мартсан иргэд регистрийн дугаараар түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой юм. ГССҮТ-ийн 15 жил огт ашиглаагүй эргэлтийн хаалгаа ашиглалтад оруулсан төдийгүй 200 автомашины зогсоолтой болжээ. Хагалгаанд орж буй өвчтний биеийн байдал болон хагалгааны явцыг ар гэрийнхэн нь хянах дэлгэцтэй болсон байна. Мөн өвчтөний сахиур байрлах гурван өрөө шинээр ажиллуулж эхэлсэн зэрэг олон ажил хийж, хэрэгжүүлснээр эмнэлгийнхээ 70 орчим хувьд засвар үйлчилгээ, өөрчлөлт, шинэчлэлт хийгээд байгаа юм байна.