Одоогоос гурван сарын өмнө Драгон төвд үйл ажиллагаа явуулж байсан Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг нүүлгэсэн байдаг. Үүнээс үүдэн төр, хувийн хэвшлийн хооронд багагүй маргаан дэгдсэн удаатай.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын зорчигч тээврийг “Драгон Холдинг” компанийн байрнаас явуулахаар болжээ.
Түүнчлэн Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулах зохицуулалт хийсэн байна.