Бахархлын өдрийн хөтөлбөр

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд бүх нийтээрээ амарна. Тодруулбал Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" тохиож байна. 

Маргаашийн хөтөлбөрийг танилцуулъя:

  • 07.50 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулна
  • 08.30 цагт  Төрийн тугийг цэнгүүлнэ
  • 09.20 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын нууц товчоон” дэлгэрэнгүй тайлбартай номын нээлтийн ёслолд оролцоно /МУИС/
  • 11.00 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна
  • 12.30 цагт  Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
  • 14.00 цагт “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн болно /”Чингис хаан” музей/